Цэс

Холбоо барих

“Хүн бүхэнд цэвэр агаар, Мод бүхэнд ус” мод тарих үйлсэд УИХ-ын Тамгын газрын ажилтнууд нэгдлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу 2010 оноос эхлэн жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн “Бямба” гарагийг Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон зарласан билээ.


Энэ жилийн намрын мод тарилт “Хүн бүхэнд цэвэр агаар, Мод бүхэнд ус” уриан дор зохион байгуулагдаж буйтай холбогдуулан Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнууд өнөөдөр (2019.10.12) Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа.



“Хүн бүхэнд цэвэр агаар, Мод бүхэнд ус” уриатай намрын мод тариалтын нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн Б.Жавхлан болон УИХ-ын Тамгын газрын ажилтнууд, нийслэлийн төр, захиргаа, аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан албан хаагчид, иргэд оролцож, есөн зүйлийн 1500 орчим мод, сөөг тарилаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл