Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Хууль зүйн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан Ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас эхлэн 15.15 цаг хүртэл нийт 1.15 минут Төрийн ордны “В” танхимд хуралдав.
Ажлын хэсэгт Улсын Их Хурлын дэд дарга, ажлын хэсгийн ахлагч С.Баярцогт, Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, С.Дэмбэрэл, Ц.Нямдорж, Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъян,Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын тэргүүн С.Нямжав, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт, Улсын ерөнхий прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналт хариуцсан Улсын ерөнхий прокурорын туслах Г.Эрдэнэбат, Татварын ерөнхий газрын дарга Б.Баттөмөр, Сангийн яамны Төсвийн бодлогын газрын дарга Ж.Ганбат, Сангийн яамны Хууль, эрх зүйн газрын дарга Б.Ганбат, Хууль зүйн яамны Хууль сахиулах бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга Г.Оюунболд, Татварын ерөнхий газрын Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах байцаагч Ж.Мягмарцэрэн, Улсын Их Хурлын Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтсийн зөвлөх Ж.Батдэлгэр, Хууль зүйн байнгын хорооны зөвлөх Б.Баасандорж, Эдийн засгийн байнгын хорооны зөвлөх Ж.Батсайхан, референт Ш.Ариунжаргал, Хууль зүйн байнгын хорооны референт Г.Нямдэлгэр, шинжээч Х.Энэбиш нар оролцов.
Энэ өдөр хуралдсан ажлын хэсгийн хуралдаанаар Сангийн яам, Хууль зүйн яам, Улсын дээд шүүх, Прокурор, Татварын ерөнхий газруудын байр суурийг сонсож өөрсдийн баримталж буй байр суурийг илэрхийлсэн албан бичгийг Байнгийн хороодод хүргүүлсэний дараа дахин хуралдахаар болж энэ өдрийн ажлын хэсгийн хуралдаан өндөрлөв.
ТОЙМ МЭДЭЭГ БЭЛТГЭСЭН: Хууль зүйн байнгын хорооны ажлын албаны шинжээч Х.ЭНЭБИШ