Цэс

Холбоо барих

Инфографик: “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 18 дахь илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” тогтоолын танилцуулга

    Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч Та бүхэнд цувралаар хүргэж байна. Энэ удаа “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 18 дахь илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.

“МОНГОЛ УЛС ДАХЬ ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨНИЙ БАЙДЛЫН ТАЛААРХ 18 ДАХЬ ИЛТГЭЛИЙГ ХЭЛЭЛЦСЭНТЭЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ” УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА

    Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн Үндэсний Комиссын 18 дахь илтгэлийг хэлэлцээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.7 дахь хэсэгт заасныг үндэслэн Улсын Их Хурлын тогтоолыг 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан.


     “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 18 дахь илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоол эрүүдэн шүүх, бусад хэлбэрээр хэрцгий хүнлэг бусаар хүний нэр төрийг доромжлон харьцахаас урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрх, хүүхэд хамгаалал, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, хүний эрхийн боловсрол, сургалтыг дэмжих, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн Зөвлөлөөс өгсөн зөвлөмжийн хэрэгжилт, бусад асуудлаар гэсэн 7 бүлгийн 41 дэд заалтаас бүрдэнэ.

    Хүүхдийн эрх, хүүхэд хамгаалал, хүүхдийн хүчирхийлэлийн талаарх Ерөнхий хяналтын сонсголоос гарсан санал, зөвлөмжийг Хүүхдийн эрх, хүүхэд хамгаалал гэсэн бүлэг болгон Улсын Их Хурлын тогтоолд нэмж оруулсан.     

    Улсын Их Хурлын тогтоолын хэрэгжилтийг хангах нарийвчилсан төлөвлөгөө гаргаж, биелэлтийг 2020 оны 1 дүгээр улиралд багтаан Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхийг Засгийн газарт, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Хууль зүйн байнгын хороонд даалгасан.

Улсын Их Хурлын Тамгын газар

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл