Цэс

Холбоо барих

Албан бичиг, УИХ-ын тогтоолын төсөлд тусгуулах санал өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Е/43 тоот албан бичиг болон "Ард нийтийн санал асуулга явуулах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөлд тусгах саналыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Албан бичигт Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд хүргүүлсэн өөрийн санал, төслийг хэлэлцүүлгийн шатнаас татан авч байгаагаа мэдэгдээд нэмэлт, өөрчлөлтөө ард нийтийн санал асуулгаар шийдвэрлүүлэх болсныг зөв гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

Түүнчлэн засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх Үндсэн хуулийн зарчмын дагуу засаглалын хэлбэрээ сонгох боломжийг ард түмэнд өгч, нэг мөр шийдвэрлүүлэх ёстой гэсэн байр суурьтай байгаа мэдэгдээд, ард иргэдийнхээ өгсөн хариулт, шийдвэрийн хүрээнд шинэ Үндсэн хуулийн төсөл боловсруулж, нийтээр хэлэлцүүлэн батлахаас өөр аргагүй гэж үзэж байгаагаа дурджээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын тогтоолд тусгах саналдаа: Монгол Улсад Ерөнхийлөгчийн болон парламентын засаглалын аль нь тохирох, гүйцэтгэх засаглалын тэргүүнийг Улсын Их Хурал томилдог бус, ард түмэн сонгодог байх, гүйцэтгэх засаглалыг нийт ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч тэргүүлэх, Улсын Их Хурлын болон Ерөнхийлөгчийн сонгуулийг нэгэн зэрэг явуулах асуудлыг оруулах нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

1

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл