Байнгын хорооны 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 11.00 цагт Төрийн ордны 334 тоот өрөөнд болов.
Ажлын дэд хэсгийн хуралдаанд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Отгонжаргал, Эрүүл мэнд, спортын яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Оюунханд, Үндэсний статистикийн хорооны Хүн ам, нийгмийн статистикийн газрын Хүн ам, орон сууцны тооллогын товчооны дарга А.Амарбал, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн Ч.Эрдэнэчимэг, НҮБ-ын Хүн амын сангийн хүн ам, хөгжлийн зөвлөх Ч.Даваасүрэн, хүн ам, хөгжлийн асуудал хариуцсан ажилтан Ө.Эрдэнэчимэг нар оролцлоо.
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Отгонжаргал ажлын дэд хэсгийн хуралдааныг удирдан тогтоолын төслийг бүхэлд нь хэлэлцэж, хэлэлцүүлгийн үеэр яамдаас гарсан саналуудыг нэгтгэн зарчмын болон найруулгын шинжтэй саналын томьёоллыг бэлтгэх, зарим нэг статистик тоон мэдээллийг шинэчлэхийг ажлын дэд хэсгийн гишүүдэд үүрэг болгов.
Ажлын дэд хэсгийн хуралдаан 12.45 цагт өндөрлөлөө.
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны
байнгын хорооны Ажлын алба