Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ярослав Кубера тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр /2019.09.30 / их жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан авч, мэндчиллээ.
Үүний дараа Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ярослав Кубера нарын албан ёсны хэлэлцээ эхэлсэн бөгөөд үргэлжлүүлэн хэвлэл мэдээллийнхэнд товч мэдээлэл хийнэ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.