Цэс

Холбоо барих

ТОЙМ МЭДЭЭ: Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч манай улсад албан ёсны айлчлал хийж байна

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ярослав Кубера тэргүүтэй төлөөлөгчид 2019 оны 09 дүгээр сарын 29-нөөс 10 дугаар сарын 02-ны өдрүүдэд манай улсад албан ёсны айлчлал хийж байна. 

Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ярослав Куберагийн албан айлчлалын талаарх мэдээллийг багцлан хүргэе.

УИХ-ын дарга Г.Занданшатар БНЧУ-ын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ярослав Кубераг угтан авлаа

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар манай улсад албан ёсны айлчлал хийж буй  Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ярослав Кубера тэргүүтэй төлөөлөгчдийг  өнөөдөр /2019.09.30/ их жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан авч, мэндчиллээ. 




Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар эрхэм зочны хамт их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан Бүгд Найрамдах Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ярослав Кубера  хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурав. http://parliament.mn/n/jxjo

УИХ-ын дарга Г.Занданшатар харилцаагаа эдийн засгийн агуулгаар баяжуулах саналууд дэвшүүллээ

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, манай улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Чех Улсын Сенатын танхимын дарга Ярослав Кубера нар Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд өнөөдөр /2019.09.30/ хэлэлцээ хийлээ.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар урилга хүлээн авч, Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаад нь ноён Ярослав Кубера-д чин сэтгэлийн талархал илэрхийлэв.



Тэрбээр “Энэхүү айлчлал хоёр орны хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой төдийгүй Монгол, Чехийн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, эрчим хүч зэрэг олон салбарт өргөжүүлэн бэхжүүлэхэд ихээхэн түлхэц үзүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байна…” гэлээ. http://parliament.mn/n/k8jo

Хоёр орны худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахаар тохиролцсоноо мэдэгдэв

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ярослав Кубера нар өнөөдөр (2019.09.30) хэвлэл мэдээллийнхэнд товч мэдээлэл хийлээ. 


Айлчлалын хүрээнд парламентын дарга нар хэлэлцээ хийсэн бөгөөд хоёр орны хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх шинэ боломжийн талаар дэлгэрэнгүй ярилцсан байна. http://parliament.mn/n/j9jo

Бүгд Найрамдах Чех улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ярослав Кубера Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Чех улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ярослав Кубера өнөөдөр (2019.09.30) Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа.


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ноён Ярослав Кубераг Монгол Улсад тавтай морилохыг хүсээд, хоёр улс дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн босгон дээр болж буй энэхүү айлчлал бодит үр дүнтэй, хамтын ажиллагааг шат ахиулах суурь болно гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв. http://parliament.mn/n/kdjo

Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ярослав Кубера тэргүүтэй төлөөлөгчид  маргааш  /2019.10.01/ Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхим болон Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яамны хамтран зохион байгуулж буй бизнес форумд, нөгөөдөр /2019.10.02/ Хөшигтийн хөндий дэхь олон улсын шинэ нисэх буудлын бүтээн байгуулалттай танилцах юм  гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.   

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл