2012 оны 10 дугаар Улаанбаатар хот
сарын 9-ний өдөр
Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,
Монгол Улсын 2011 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2011 оны санхүүгийн нэгдсэн тайланг 2012 оны 10 дугаар сарын 05-ны нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж төслийг хоёрдугаар хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороодод шилжүүлсэн билээ.
Уг төслийг Төрийн байгуулалтын байнгын хороо 2012 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцээд дараах санал, дүгнэлтийг гаргалаа.
Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан төсвийн зарцуулалтын зөрчил, дутагдлын талаарх тодорхой баримтыг түүнтэй холбогдуулан авсан арга хэмжээний хамтаар нийтэд ил тод мэдээлж байх, Улсын Их Хурлын гишүүн А.Бакей Аудитын байгууллага өгсөн зөвлөмжийнхөө хэрэгжилтийг хэрхэн хангасан талаар санаачилгатай ажилладаг байх, Улсын Их Хурлын гишүүн Н.Батцэрэг төсвийн гүйцэтгэлийн талаар өмнөх жилүүдтэй харьцуулсан судалгааг 5 жилээр хийж Улсын Их Хурлын гишүүдэд хүргүүлэх зэрэг саналуудыг тус тус гаргасан болно.
Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд Монгол Улсын 2011 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2011 оны санхүүгийн нэгдсэн тайлангийн хоёрдахь хэлэлцүүлгийг хийх нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын 2011 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2011 оны санхүүгийн нэгдсэн тайлангийн хоёрдахь хэлэлцүүлгийн талаархи Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэв.
ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН
БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА А.БАКЕЙ