Цэс

Холбоо барих

УИХ-ын эмэгтэй гишүүд “Илүү сайхан ирээдүйн төлөө” олон улсын эмэгтэйчүүдийн чуулганд оролцлоо

 

“Илүү сайхан ирээдүйн төлөө” олон улсын эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг  манай улс анх удаа зохион байгуулж байна.  Чуулган 3 хоног Төрийн ордонд үргэлжилж байгаа бөгөөд “Охид, эмэгтэйчүүдийн бэлгийн хүчирхийлэл, ”Шийдвэр гаргах түвшний эмэгтэйчүүдийн оролцоо”, “Эмэгтэйчүүдийн эдийн засгийн хараат бус байдал” гэсэн  сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнөж өнөөдөр өндөрлөж байна. Өнөөдөр /2019.09.18/чуулганаас гарсан санал дүгнэлт, үр дүн, ач холбогдлын талаар оролцогчид байр сууриа нэгтгэлээ.

Уг чуулга уулзалтад УИХ-ын эмэгтэй гишүүдийн төлөөлөл Н.Оюундарь, Б.Ундармаа, З.Нарантуяа зэрэг гишүүд идэвх санаачилгатай оролцож эмэгтэйчүүдийн улс төр, нийгэм, эдийн засгийн  оролцоо, тэдний эрхийг хангах чиглэлээр улс орнуудын сайн туршлагыг хуваалцаж, тулгамдаж байгаа асуудлаа хэлэлцэн шийдэл эрэлхийлж, санал солилцлоо. “Илүү сайхан ирээдүйн төлөө” олон улсын эмэгтэйчүүдийн чуулганд ОХУ, БНХАУ, Швед, Филиппин, Солонгос зэрэг орны эмэгтэйчүүд оролцлоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл