Цэс

Холбоо барих

Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах, эсэхийг шийдсэний дараа Ажлын хэсэг хуралдана

Ард нийтийн санал асуулга явуулах хугацаа, зардал, зохион байгуулалтын асуудлыг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болон улс төрийн намуудтай зөвшилцөж, Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулах Ажлын хэсгийн хурал өнөөдөр Төрийн ордонд болж, хурлыг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан удирдлаа.

Д.Лүндээжанцан, УИХ-ын гишүүд энэ сарын 23-ны өдрийг хүртэл тойрогтоо ажиллаж, ард нийтийн санал асуулгад оруулах Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг иргэдэд сурталчлах, тайлбарлан таниулах ажил хийж байгааг дурдаад, Ард нийтийн санал асуулгад оруулах Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг ард нийтэд таниулах, мэдээллээр хангах ажлын ерөнхий  төлөвлөгөөний төсөл бэлэн болсон тухай танилцууллаа.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар иргэдээс санал авах өдрийг аравдугаар сарын 30, 31 байж болно гэж үзсэн. Ард нийтийн санал асуулга явуулах төсвийн хувьд Сонгуулийн ерөнхий хороо нэгтгэж байгаа юм байна.

Гэхдээ есдүгээр сарын 20-ны өдөр тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг 14 хоногийн дотор хэлэлцэх хуультай тул энэ асуудлыг эцэслэн шийдсэний дараа Ажлын хэсэг хуралдахаар боллоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл