Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 2012 оны 11 дүгээр сарын 27 ны өдрийн 10 цагаас 11 цаг хүртэл Төрийн ордны "В" танхимд “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байр, биеийн тамирын заалны барилга хангамжийн талаар хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав. Хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ, Л.Энх-Амгалан болон ажлын хэсгийн гишүүд Улсын Их Хурлын Тамгын газрын Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтсийн зөвлөх Д.Энхгэрэл, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны зөвлөх Л.Лхагвасүрэн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны референт Р.Болормаа болон холбогдох албаны хүмүүс оролцов.
Д.Эрдэнэчимэг Боловсрол, шинжлэх ухааны яамны Бодлого зохицуулалтын газрын дарга
Ц.Баярхүү Боловсрол, шинжлэх ухааны яамны Санхүү Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга
НИЙГМИЙН БОДЛОГО, БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ
УХААНЫ БАЙНГЫН ХОРОО АЖЛЫН АЛБА
УХААНЫ БАЙНГЫН ХОРОО АЖЛЫН АЛБА