Цэс

Холбоо барих

Ажлын хэсгийн хуралдааны мэдээ

Ажлын хэсгийн хуралдааны  мэдээ

         2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 15.00 цагаас 334 тоот өрөөнд Зөвшөөрлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан болов.

        Хуралд ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, гишүүн Г.Батхүү, Д.Зоригт, Л.Болд нар оролцов.

        Ажлын хэсгийн хуралдаанаар Зөвшөөрлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуулийн төсөл дээр ажилласан байдал тэдгээрийн мэдээллийг сонсож, асуулт асууж, тодруулга авлаа.

       Улсын Их Хурлын гишүүн Л.Болд Зөвшөөрлийн тухай хуулийн төсөлд "...олон улсын стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн, үйлчилгээ үйлдвэрлэгч, борлуулагч эрхлэгч этгээдэд холбогдох зөвшөөрлийг шууд олгоно", мөн "...энгийн болон тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд хуульд заасан хугацаанд хариу өгөөгүй бол зөвшөөрөл олгосонд тооцно..." гэсэн заалтуудыг хуулийн төсөлд хэвээр үлдээхээр санал гаргасан.

        Ажлын хэсгийн ахлагч Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт дэд ажлын хэсэгт Засгийн газраас өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн жагсаалт батлах тухай хуулийн төсөл, ажлын хэсгийн санал, холбогдох бусад байгууллагаас ирүүлсэн санал, зөвшөөрлийн ангилал, зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд зэргийг нэгтгэн хэлэлцүүлэхэд бэлэн болгох хугацаатай үүрэг даалгавар өгөв.

 

Эдийн засгийн байнгын хорооны ажлын алба.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл