Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Хууль зүйн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан Ажлын хэсгийн хуралдаан 11.30 цагаас эхлэн 13.30 цаг хүртэл нийт 2.00 цаг Төрийн ордны “В” танхимд хуралдав.
Ажлын хэсэгт Улсын Их Хурлын дэд дарга, ажлын хэсгийн ахлагч С.Баярцогт, Улсын Их Хурлын гишүүн З.Баянсэлэнгэ, Ц.Нямдорж, Хууль зүйн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О. Алтангэрэл, Сангийн яамны Төсвийн бодлогын газрын дарга Ж.Ганбат, Сангийн яамны Хууль, эрх зүйн газрын дарга Б.Ганбат, Татварын ерөнхий газрын Татварын удирдлага, хамтын ажиллагааны газрын дарга Б.Эрдэнэбаатар, Татварын ерөнхий газрын Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах байцаагч Ж.Мягмарцэрэн, Улсын Их Хурлын Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтсийн зөвлөх Ж.Батдэлгэр, Хууль зүйн байнгын хорооны зөвлөх Б.Баасандорж, Эдийн засгийн байнгын хорооны зөвлөх Ж.Батсайхан, референт Ш.Ариунжаргал, Хууль зүйн байнгын хорооны референт Г.Нямдэлгэр, шинжээч Х.Энэбиш нар оролцов.
Энэ өдөр хуралдсан ажлын хэсгийн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүдийн зүгээс тодорхой тооцоо судалгаа ирүүлэхийг холбогдох хүмүүст үүрэг болгосноор дахин хуралдахаар болж энэ өдрийн ажлын хэсгийн хуралдаан өндөрлөв.
ТОЙМ МЭДЭЭГ БЭЛТГЭСЭН: Хууль зүйн байнгын хорооны шинжээч Х.ЭНЭБИШ