Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригчийг мэдээлэл, мэргэжил арга зүйн туслалцаагаар хангах ажлын дэд хэсэг хуралдлаа. 2019.07.08 http://www.parliament.mn/n/qgiy
Монгол Улсын Их Хурлын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэг бүхий Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтийн ажлын дэд хэсэг Улсын Бага Хурлын гишүүн, Улсын Их Хурлын гишүүн асан Ц.Товуусүрэн ахлагчтай гишүүд найм дахь удаагийн хуралдаанаа хийлээ. 2019.07.08 http://www.parliament.mn/n/qkiy
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэг бүхий Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн ажлын дэд хэсгийн ээлжит хуралдаан боллоо. 2019.07.08 http://www.parliament.mn/n/q4iy
Иргэд, сонгогчдод шуурхай, бодитой мэдээлэл өгөх үүднээс Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн болон Байнгын, дэд, түр хороодын хуралдааны үйл ажиллагааны нэгдсэн тойм. http://www.parliament.mn/n/q1iy
Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг Стэнфордын их сургуулийн дэргэдэх Ахлах сургуулийн захирал Рик Соммартай Төрийн ордонд уулзлаа. Ноён Рик Соммар манай улсад Стэнфордын их сургуулийн дэргэдэх Ахлах сургууль болон “Гүрэн”институтийн хамтын ажиллагааны хүрээнд хүрэлцэн ирсэн юм. 2019.07.08 http://www.parliament.mn/n/q6iy
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэг бүхий Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн ажлын дэд хэсэг хуралдлаа. 2019.07.09 http://www.parliament.mn/n/xgiy
Улсын Их Хурлын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх ажлын дэд хэсгийн ахлагч нар хуралдлаа. Хуралдаанд УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт оролцов. 2019.07.09 http://www.parliament.mn/n/xqiy
Монгол Улсын Их Хурлын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх дэд ажлын хэсгүүд хуралдав. 2019.07.09 http://www.parliament.mn/n/xkiy
Монгол Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барив. 2019.07.09 http://www.parliament.mn/n/x1iy
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт “Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай” хуулийн төслийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Шадар сайд Ө.Энхтүвшин өргөн барилаа. 2019.07.09 http://www.parliament.mn/n/x6iy
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Авлигатай тэмцэх газрын урилгаар Монгол Улсад зочилж буй Бүгд Найрамдах Азербайжан Улсын Ерөнхий прокурорын орлогч бөгөөд Авлигын эсрэг газрын дарга, дэслэгч генерал Камран Алиев тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. 2019.07.09 http://www.parliament.mn/n/oniy
Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар Тулгар төр байгуулагдсаны 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүрээнд зохион байгуулж буй Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан ёслолын арга хэмжээнд оролцов. 2019.07.10 http://www.parliament.mn/n/o1iy
Монгол Улсын Их Хурлын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх Томъёоллын дэд ажлын хэсэг хуралдлаа. 2019.07.10 http://www.parliament.mn/n/o6iy
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригчийг мэдээлэл, мэргэжил арга зүйн туслалцаагаар хангах дэд хэсэг хуралдлаа. Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригч Д.Лүндээжанцан даргалж, Төрийн байгуулалтын байнгын хорооны референтүүд, дэд ажлын хэсгийн гишүүд оролцлоо. 2019.07.10 http://www.parliament.mn/n/tsiy
Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар Тулгар төр байгуулагдсаны 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. 2019.07.10 http://www.parliament.mn/n/t1iy
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв http://www.parliament.mn/n/t4iy
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар манай улсад айлчилж буй БНХАУ-ын дэд дарга Ван Чишанийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар БНХАУ-ын нэр хүнд бүхий удирдагчтай уулзаж, танилцаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд, Бээжин хотын дарга, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Эдийн засгийн системийн өөрчлөлтийн танхимын дарга зэрэг нам, төрийн өндөр алба хашиж байх үедээ Монголын зочид төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, хамтран ажиллаж, дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэн, монголчуудын сайн танил, дотнын анд нөхөр айлчлан ирсэнд баяртай байна гэлээ. 2019.07.10 http://www.parliament.mn/n/t6iy
Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд санаачлаагүй байна гэсэн дүгнэлт гарчээ http://www.parliament.mn/n/1niy
Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо зарлан тунхагласны 108, Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадмын нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар оролцож, үзэж сонирхлоо. 2019.07.11 http://www.parliament.mn/n/1giy
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр Хүй долоон худагт очиж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон УИХ-ын гишүүдийн хамт соёолонгийн уралдаан сонирхлоо. 2019.07.11 http://www.parliament.mn/n/1qiy
УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс