Цэс

Холбоо барих

Газрын тухай багц хуулиудаар санал асуулга явуулж байна

Улсын Их Хурлын 2013 оны хаврын чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд орсон Газрын тухай, Газрын төлбөрийн тухай, Газрын кадастрын тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төсөл, Геодези зураг зүйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон тэдгээрийг дагалдах хуулийн төслүүд, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар санал авч байна.

Эдгээр хуулийн төсөлтэй холбогдсон саналаа Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд бичгээр болон 264405, 260933, 266343 тоот утсаар өгнө үү /гар утаснаас залгахад өмнө нь 51 –тэй/.  

Мөн дээрх хуулийн төслүүдийн талаарх хэлэлцүүлгийг 2013 оны  3 дугаар сарын  4, 20 болон 4 дүгээр сарын 2-ны өдрүүдэд зохион байгуулах тул Та энэхүү хэлэлцүүлэгт оролцох хүсэлтээ дээрх утсанд өгнө үү.

Хуулийн төслүүдийг www.parliament.mn цахим хуудасны “Хууль эрх зүй” цэсний “Өргөн барьсан төслүүд” хэсэгт байрлуулсан болно.


Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл