Цэс

Холбоо барих

АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ГАДААД БОДЛОГЫН БАЙНГЫН ХОРООНООС 2012 ОНЫ НАМРЫН ЧУУЛГАНЫ ЗАВСАРЛАГААНЫ ХУГАЦААНД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭХ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

Хэрэгжүүлэх  арга хэмжээ

 

Хугацаа

Хариуцах эзэн

Тайлбар

1.

ОХУ, ХБНГУ-ын Элчин сайдын яамдын 2011-2012 оны улсын төсвийн, хөрөнгө оруулалтын гүйцэтгэл, бүтэц, орон тоо, зохион байгуулалт, газар, байрны асуудалтай танилцаж, хяналт шалгалт хийх

 

 

2013 оны

2 сарын

17-25-нд

Байнгын хорооны ажлын хэсэг, ажлын алба, ГХЯ

 

2.

Хилийн боомтын тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлт гаргах ажлын хэсэг:

             -Ажлын хэсгийн төлөвлөгөө гарган ажлын хэсгийн                  

               ахлагчаар батлуулах

             -Ажлын хэсгийн хуралдааныг зохион байгуулах

             -Хилийн боомтын үйл ажиллагаатай танилцах       

              /Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Сүхбаатарын  

               боомтууд, Өмнөговь аймгийн Гашуунсухайт

               боомт/

 

 

2013 оны

2-3 сард

 

 

УИХ-ын гишүүн М.Батчимэг, БХ-ны ажлын хэсэг, П.Туяа,

ажлын алба

 

3.

УИХ-ын намрын чуулганы хугацаанд Байнгын хорооноос хийж гүйцэтгэсэн ажлын талаар хэвлэлийн бага хурал зохион байгуулах

 

2013 оны 2 сарын 28-нд

Байнгын хорооны гишүүд, ажлын алба П.Туяа

 

4.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн ажлын хэсэг:

            -Ажлын хэсгийн хуралдааныг зохион байгуулах

 

2013 оны

3-р сард

УИХ-ын гишүүн М.Батчимэг, БХ-ны ажлын хэсэг,

ажлын алба Г.Нандинцэцэг

 

  5.

УИХ-ын 2012 оны намрын чуулганы хугацаанд баталсан хуулиудын талаар иргэдэд мэдээлэл өгөх, аймгийн төрийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзалт хийж холбогдох хуулиудын хэрэгжилтийг шалгах ажлаар Архангай аймагт ажиллах

           

2013 оны 3-р сард

Байнгын хорооны дарга, гишүүд,

ажлын алба

 

 

6.

Тэсрэх дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан хуулийн талаар Парламентын студид ярилцлага өгч бусад телевизийн сувагуудаар нэвтрүүлэх

2013 оны 3 сарын 1

Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн О.Баасанхүү

Ажлын алба Г.Нандинцэцэг

 

 

7.

Гамшгийн талаар төрөөс баримтлах бодлогын хэрэгжилтийн явц байдал,  салбарын хууль, эрх зүйг шинэчлэх ОБЕГ-ын ажлын хэсгийн  үйл ажиллагаатай танилцах

2013 оны 3-р сард

Ажлын алба Г.Нандинцэцэг

 

 

8.

Цөмийн энергийн газрын үйл ажиллагаа болон цөмийн энергийн салбарын эрх зүйн шинэчлэлийн явц байдалтай очиж танилцах 

2013 оны 4-р сарын 1-нд

Байнгын хорооны гишүүд,

Ажлын алба Г.Нандинцэцэг

 

 

9.

УИХ-д өргөн мэдүүлсэн, Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний хууль, бусад шийдвэрийн төслүүдийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, шаардлагатай лавлагаа, мэдээлэл бэлтгэх

 

Завсарлагааны хугацаанд

Байнгын хорооны гишүүд, ажлын алба

 

10.

Байнгын хорооны эрхлэх асуудалд хамаарах, УИХ-аар баталсан хууль, УИХ-ын тогтоолыг  хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах ажил зохион байгуулах

 

Завсарлагааны хугацаанд

Байнгын хорооны гишүүд, ажлын алба

 

 

 

 

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны

Ажлын алба

 

 

 

 

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл