Цэс

Холбоо барих

ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН ХЭСГИЙН 2013.01.21-НИЙ ӨДРИЙН ХУРАЛДААНЫ ТОЙМ

Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Шүүгчийн орон тоо батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий Хууль зүйн байнгын  хорооны Ажлын хэсгийн хуралдаан 14.30-17.00 цагт Төрийн ордны “334” тоот танхимд хуралдав.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн О.Зандраа, Улсын Их Хурлын даргын зөвлөх Д.Ганзориг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Н.Ганбаяр, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны зөвлөх Б.Баасандорж, Улсын Их Хурлын Тамгын газрын Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтсийн зөвлөх Ж.Бямбадулам, Хууль зүйн байнгын хорооны референт Г.Нямдэлгэр Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга С.Энхбаяр нар оролцов.     

Ажлын хэсэг хуулийн төсөлд хууль тогтоомжийн бичлэгийн зарим засвар хийж, нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналыг төсөлд нэмж тусган эцсийн хувилбарын төсөл болон эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай танилцуулга бэлтгэсэн.

 

ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл