Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2013 оны 04 дэх дугаарын тойм

Эмхэтгэлийн шинэ дугаарт нийтлэгдсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар   гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт нотлох баримттайгаар баривчилсан”  тохиолдолд гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулах бөгөөд Улсын Их Хурал гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ гэж өөрчлөн найруулжээ.

Мөн дугаарт Улсын Их Хурлын даргын ажлын хэсгийн орон тоог батлах тухай тогтоол хүчингүй болсонд тооцох тухай, Төрийн албаны зөвлөлийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай, томилох тухай Улсын Их Хурлын тогтоолыг тус тус нийтэллээ.

Эмхэтгэлийн шинэ дугаарт нийтлэгдсэн Засгийн газрын тогтоолоор, Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталжээ.Төлөвлөгөөнд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилт тэдгээрийг хэрэгжүүлэх арга хэмжээ, хугацаа, байгууллага, хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн хэмжээ, эх үүсвэр, хэрэгжүүлснээр хүрэх түвшин, үр дүнгийн үзүүлэлтийг тодорхой тусгасан байна.

“Монгол Улсад ашиглахыг хориглосон химийн хорт болон аюултай бодисын жагсаалт”-д нэмэлт оруулах тухай, Төрийн байгууллагын цахим мэдээллийн санг “Үндэсний дата төв” УТҮГ-т шилжүүлэн байршуулах тухай”  Засгийн газрын тогтоолыг  тус тус нийтлэв.

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн редакци

2013 оны 1 дүгээр сарын 25

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл