Нэгдсэн хуралдааны эцсийн хэлэлцүүлэгт
2013.01.22.
ШҮҮХ БАЙГУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ТАЛААРХ ЗАРЧМЫН ЗӨРҮҮТЭЙ САНАЛЫН ТОМЬЁОЛОЛ
1.Төслийн Иргэний хэргийн давж заалдах шатны 4 дүгээр шүүхийн болон Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 4 дүгээр шүүхийн нутаг дэвсгэрийн харьяалалд Төв аймгийн Эрдэнэсант сумыг тус тус нэмэх.
Хууль зүйн байнгын хороо
2.Төслийн Сум дундын 6 дугаар шүүхийн нутаг дэвсгэрийн харьяалалд Дундговь аймгийн Баянжаргалан, Цагаандэлгэр сумдыг нэмэх.
Хууль зүйн байнгын хороо
3.Төсөлд Иргэний хэргийн давж заалдах шатны 1 дүгээр шүүхийн болон Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 1 дүгээр шүүхийн байрших газрын нэрийг Дорнод аймгийн Хэрлэн сум болгон өөрчлөх.
Хууль зүйн байнгын хороо
4.Шүүх байгуулах тухай хуулийн хүчин төгөлдөр болох хугацааг “2013 оны 4 дүгээр сарын 15”-ны өдрөөр тогтоох.
Хууль зүйн байнгын хороо
“ШҮҮГЧИЙН ОРОН ТОО БАТЛАХ ТУХАЙ” УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТӨСЛИЙН ТАЛААРХ ЗАРЧМЫН ЗӨРҮҮТЭЙ САНАЛЫН ТОМЬЁОЛОЛ
1.Төслийн 2 дугаар хавсралтын Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүх /Дархан-Уул аймаг/ болон Захиргааны хэргийн анхан шатны 11 дүгээр шүүх /Орхон аймаг/-ийн орон тоог Ерөнхий шүүгч тус бүр нэг, шүүгч тус бүр 4 байхаар өөрчлөх.
Хууль зүйн байнгын хороо