Цэс

Холбоо барих

НИЙГМИЙН БОДЛОГО, БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААНЫ ТОЙМ

 Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан Улсын Их Хурлын гишүүн С.Оюун, Х.Тэмүүжин нараас өргөн мэдүүлсэн Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Сургуулийн өмнөх боловсролын тухай нэмэлт оруулах тухай, Дээд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг  хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг 2013 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 14.30-16.25 цагт  Төрийн ордны "334" өрөөнд хуралдав.

Хуралдаанд Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, УИХ-ын гишүүн Ж.Баянсэлэнгэ, С.Одонтуяа, Г.Уянга болон УИХ-ын Тамгын газрын Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтсийн ахлах зөвлөх Н.Тунгалаг, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны зөвлөх Л.Лхагвасүрэн, нар байлцав.  

Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг ажлын хэсгийн үйл ажиллагаатай холбогдуулан саналаа хэлж, бэлтгэсэн саналуудыг танилцуулан 2013 оны 01 сарын 30 ны өдрийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхээр болов.  

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл