Цэс

Холбоо барих

Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны хуралдааны тойм 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаан 10.00 цагт эхлэн Төрийн ордны “А” танхимд хуралдав.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаан 14.50 цагт эхлэн Төрийн ордны “А” танхимд хуралдав.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны хуралдааныг Байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ удирдаж хэлэлцэх асуудал, ирцийг  танилцуулан Байнгын хорооны энэ өдрийн хуралдааныг эхлүүлэв.

Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар
Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Дээд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/ Хэлэлцэж байнгын хорооны хуралд оролцсон гишүүдийн олонхи дэмжиж Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг
танилцуулахаар болов.

                              Байнгын хорооны энэ өдрийн хуралдаан 15.25 цагт өндөрлөв.

  

НИЙГМИЙН БОДЛОГО, БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ

УХААНЫ БАЙНГЫН ХОРОО АЖЛЫН АЛБА

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл