Цэс

Холбоо барих

Эдийн засгийн байнгын хорооны 2013 оны 1 дүгээр сарын 14-ны өдрийн ажлын хэсгийн хуралдааны товч мэдээ

Иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх талаар Төрөөс баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, Байнгын хорооны санал дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн анхны хуралдаан 2013 оны 1 дүгээр сарын 14-ны өдрийн 14.00 цагаас “Б” танхимд хуралдав.

Ажлын хэсгийн хуралдаанд УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д,Ганбат, УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар, Д.Бат-Эрдэнэ, С.Одонтуяа, Д.Батцогт, Г.Баярсайхан, Н.Батбаяр Зам тээврийн сай А.Гансүх нар, дэд ажлын хэсэгт УИХ-ын Тамгын газрын эрх зүй, хууль тогтоомжийн хэлтсийн зөвлөх Э.Ганболд, ЭЗБХ-ны зөвлөх Ж.Батсайхан, ЭЗБХ-ны референт Ш.Ариунжаргал болон холбогдох албаны хүмүүс байв.

Уг тогтоолын төслийн талаарх дэд ажлын хэсгээс оруулж ирсэн саналуудыг сонсож, гишүүд асуулт асууж, хариулт авч, саналуудаа хэлэв.

Иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх талаар Төрөөс баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, Байнгын хорооны санал дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг дахин хуралдахаар тогтов.




Эдийн засгийн байнгын хорооны ажлын алба.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл