Цэс

Холбоо барих

2013.01.15-НЫ ӨДРИЙН ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААНЫ ТОЙМ

Шүүх байгуулах тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ болон Шүүгчийн орон тоо батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг Байнгын хороо болон Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Хууль зүйн байнгын  хорооны Ажлын хэсгийн хуралдаан 15.40 цагаас эхлэн 16.30 цаг хүртэл Төрийн ордны “Б” танхимд хуралдав.

Ажлын хэсгийн хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Р.Гончигдорж удирдан эхлүүлэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн О.Зандараа, Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат, Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга Д.Эрдэнэчулуун, УИХ-ын Тамгын газрын Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтсийн зөвлөх Ж.Бямбадулам Хууль зүйн байнгын хорооны зөвлөх Б.Баасандорж нар оролцов.  

Ажлын хэсгийн гишүүдээс Хуулийн төсөлтэй холбогдуулан зарчмын болон найруулгын саналууд гарсан тул тухайн асуудлаар санал хураалгаж Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оруулах болсоноор энэ өдрийн ажлын хэсгийн хуралдаан өндөрлөв.  

 

 Хууль зүйн байнгын хорооны ажлын алба

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл