Цэс

Холбоо барих

Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны хуралдааны тойм 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаан 10.00 цагт эхлэн Төрийн ордны “А” танхимд хуралдав.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны хуралдааныг Байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ удирдаж хэлэлцэх асуудал, ирцийг  танилцуулан Байнгын хорооны энэ өдрийн хуралдааныг эхлүүлэв.

Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангах болон барилгын салбарын талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Хөдөлмөрийн яамны төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ганцэцэг,   Хөдөлмөрийн яамны Хөдөлмөрийн харилцаа бодлого, зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Алимаа, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Дэд бүтцийн хяналтын газрын дарга Д.Жаргал, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хөдөлмөр нийгмийн хамгааллын хяналтын хэлтсийн дарга Г.Эрдэнэтөгс, Ажил олгогч эздийн холбооны ерөнхийлөгч Х.Ганбаатар, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны бодлого төлөвлөлтийн газрын дарга н.Отгонтунгалаг    нар ороцов. Хэлэлцэх асууплыг УИХ-ын гишүүн, байнгын хорооны гишүүн, ажлын хэсгийн гишүүн С.Одонтуяа байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдэд танилцуулав.  Улсын Их Хурлын гишүүн А.Тлейхан, Ц.Оюунгэрэл, С.Ганбаатар, нар асуулт асууж, ажлын хэсгийн холбогдох мэргэжилийн хүмүүсээс хариулт авлаа.   Улсын Их Хурлын гишүүн Ц.Баярсайхан, Д.Тэрбишдагва, нар  санал хэлэв. Хэлэлцэж буй асуудалаар санал хураалнахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжиж Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.Тлейхан
танилцуулахаар болов.

Байнгын хорооны энэ өдрийн хуралдаан 11.15 цагт өндөрлөв.

НИЙГМИЙН БОДЛОГО, БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ

УХААНЫ БАЙНГЫН ХОРОО АЖЛЫН АЛБА

                                  

               

                             

  

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл