Цэс

Холбоо барих

Улсын Их Хурлын ээлжит чуулганы завсарлагааны хугацаанд /2013.02.08-04.05/ Эдийн засгийн байнгын хорооноос хийх ажлын төлөвлөгөө

Батлав. Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар

Улсын Их Хурлын ээлжит чуулганы завсарлагааны хугацаанд /2013.02.08-04.05/ Эдийн засгийн байнгын хорооноос хийх ажлын төлөвлөгөө

2013.02.08

Д/Д

Зохион байгуулах ажил

Хариуцах гишүүн

Зохион байгуулах ажилтан 

Хугацаа

Биелэлт 

Нэг. Хянан шалгах үйл ажиллагааны чиглэлээр: 

1.1

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтэд гүйцэтгэлийн аудит хийлгэх, биелэлтийн талаар Улсын Их Хурлаас гаргах шийдвэрийн төсөл бэлтгэх

Б.Гарамгайбаатар

Н.Батбаяр

Ц.Даваасүрэн

Д.Тэрбишдагва 

Ж.Батсайхан

Д.Цэцэгмаа

3,4 дүгээр сард

 

1.2

Уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг зарим томоохон аж ахуйн нэгжүүд, орд газруудын үйл ажиллагаатай танилцах ажлыг зохион байгуулах

Б.Гарамгайбаатар

Ц.Баярсайхан

Х.Болорчулуун

С.Бямбацогт

Д.Ганбат

Д.Ганхуяг 

Ш.Ариунжаргал

Д.Цэцэгмаа

3 дугаар сард



 а.Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр, Хөтөлийн цемент, шохойн үйлдвэр, Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцах 

Д.Ганбат

/ажлын хэсэг ахална/

Д.Цэцэгмаа

3 дугаар сард



 б.Өмнөговь аймаг дахь Оюутолгой, Таван толгойн орд газруудын үйл ажиллагаатай танилцах

Б.Гарамгайбаатар

/ажлын хэсэг ахална/

Ш.Ариунжаргал

3 дугаар сард



 в.Дорнод аймаг дахь газрын тосны орд газруудын үйл ажиллагаатай танилцах

Б.Гарамгайбаатар

/ажлын хэсэг ахална/

Ш.Ариунжаргал

3 дугаар сард


1.3

Уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг төр, орон нутгийн өмчийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй санал солилцох ярилцлагыг Өмнөговь аймагт зохион байгуулах

Б.Гарамгайбаатар

Д.Батцогт

Д.Бат-Эрдэнэ

С.Бямбацогт

Д.Ганхуяг 

Ш.Ариунжаргал

3,4 дүгээр сард

 

1.4

Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний статистикийн хорооны 2012 оны үйл ажиллагааны тайланг Байнгын хороогоор хэлэлцэхтэй холбогдуулан бэлтгэл ажлыг хангах 

Б.Гарамгайбаатар

С.Дэмбэрэл

Л.Энх-Амгалан

Ж.Батсайхан

Д.Цэцэгмаа

/мэдээлэл, танилцуулга бэлтгэх/

3,4 дүгээр сард

 

1.5

Монголын Хөрөнгийн бирж, Улаанбаатар төмөр замын үйл ажиллагаатай Байнгын хорооны гишүүд танилцах ажлыг зохион байгуулах 

Д.Бат-Эрдэнэ

С.Одонтуяа

Ц.Оюунгэрэл

Л.Энх-Амгалан 

Д.Цэцэгмаа

Ш.Ариунжаргал

2,3 дугаар сард

 

1.6

Засгийн газрын үнэт цаасны арилжаагаар төвлөрсөн хөрөнгийн эх үүсвэрээс төсөл, хөтөлбөр сонгон санхүүжүүлэх асуудлаарх мэдээлэл, танилцуулгыг ЭЗХЯ-аас бичгээр гаргуулан авч, хорооны гишүүдэд танилцуулах, шаардлагатай үед Эдийн засгийн хөгжлийн сайд болон холбогдох бусад сайдын тайлан, мэдээллийг Байнгын хорооны хуралдаанаар сонсох хуваарь гаргах

Б.Гарамгайбаатар

Н.Батбаяр

Х.Баттулга

Ц.Баярсайхан

С.Бямбацогт

Л.Энх-Амгалан 

Ж.Батсайхан

Д.Цэцэгмаа

Ш.Ариунжаргал

3 дугаар сард

 

1.7

Улсын Их Хурал болон Байнгын хорооны тогтоолын биелэлт, Засгийн газар, бусад холбогдох газруудад Байнгын хорооноос хуралдааны тэмдэглэл хэлбэрээр хүргүүлсэн үүргийн биелэлтэд хяналт тавьж, энэ талаарх мэдээлэл, танилцуулгыг авах, нэгтгэх, Байнгын хороонд танилцуулах 

Б.Гарамгайбаатар

Д.Цэцэгмаа

Ш.Ариунжаргал

3,4 дүгээр сард

 

1.8

Монголбанкны дэргэдэх Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг гаргуулан авч, танилцах, Байнгын хороонд сонсох 

Б.Гарамгайбаатар

Ц.Даваасүрэн

С.Дэмбэрэл

Л.Энх-Амгалан 

Д.Цэцэгмаа

 

3,4 дүгээр сард

 

1.9

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороотой хамтран “Монгол сүү” хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийг байгуулан ажиллуулах 

С.Бямбацогт

/ажлын хэсэг ахална/ 

Ш.Ариунжаргал

3,4 дүгээр сард

 

 

Хоёр. Хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үйл ажиллагааны чиглэлээр:

2.1

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийн боловсруулалтын явц, байдлыг Эдийн засгийн хөгжлийн яаманд танилцах, санал солилцох

Б.Гарамгайбаатар

Н.Батбаяр

С.Бямбацогт

Л.Энх-Амгалан 

Ж.Батсайхан

Д.Цэцэгмаа

3 дугаар сард

 

2.2

Үнэт цаасны зах зээлийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлыг зохион байгуулах

Б.Гарамгайбаатар

Д.Бат-Эрдэнэ

Д.Батцогт

Л.Гантөмөр

Ц.Нямдорж

Л.Энх-Амгалан 

Ж.Батсайхан

Д.Цэцэгмаа

2,3 дугаар сард

 

2.3

Нийслэлийн гэр хорооллыг дэд бүтэцжүүлэхэд шаардагдах санхүүгийн арга хэмжээний тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлыг зохион байгуулах

С.Бямбацогт

Д.Ганхуяг

С.Одонтуяа

Ц.Оюунгэрэл

Ж.Батсайхан

Ш.Ариунжаргал

2,3 дугаар сард

 

2.4

Үнэт цаасны зах зээлийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийг танилцуулж, санал солилцох семинар-ярилцлагыг Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк, Сангийн яамтай хамтран зохион байгуулах

Б.Гарамгайбаатар

Г.Уянга

Л.Энх-Амгалан

Ж.Батсайхан

Д.Цэцэгмаа

2 дугаар сард

 

Гурав. Бусад ажлын талаар: 

3.1

2012 оны Намрын ээлжит чуулганы хугацаанд Байнгын хорооноос зохион байгуулсан ажлын тайлан, статистик мэдээлэл, дүнг нэгтгэн гаргах 

Б.Гарамгайбаатар

Д.Цэцэгмаа

Ш.Ариунжаргал

Г.Баярмаа

Б.Ууганцэцэг

2 дугаар сарын эхний 10 хоногт

 

3.2

Байнгын хорооноос 2012 оны Намрын ээлжит чуулганы хугацаанд зохион байгуулсан ажил, энэ хугацаанд батлагдсан хууль, УИХ-ын бусад шийдвэрийн талаар Хэвлэлийн бага хурал зохион байгуулах, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сурталчлах  

Б.Гарамгайбаатар

Д.Ганбат

С.Одонтуяа

Д.Цэцэгмаа

Ш.Ариунжаргал

2 дугаар сарын эхний 10 хоногт

 

3.3

Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай  хуулийн талаар Парламентын студид ярилцлага зохион байгуулах 

Б.Гарамгайбаатар

Ц.Баярсайхан

Д.Цэцэгмаа

2 дугаар сард

 

3.4

2020 он хүртэлх хугацаанд Иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын талаар хэвлэлүүдэд ярилцлага өгөх

Б.Гарамгайбаатар

Д.Ганбат 

Ш.Ариунжаргал

2 дугаар сард

 

3.5

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай болон Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулиудын талаар Парламентын сурталчилгааны студид ярилцлага зохион байгуулах 

Д.Ганбат

Д.Ганхуяг

Ж.Батсайхан

Ш.Ариунжаргал 

2 дугаар сард

 

3.6

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотголыг батлах тухай Улсын Их хурлын тогтоолын талаар хэвлэлүүдэд ярилцлага өгөх

Д.Ганбат

Ц.Баярсайхан

Ш.Ариунжаргал 

2 дугаар сард

 

3.7

Намрын ээлжит чуулганы хугацаанд батлагдсан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн хувийн хэрэг бүрдүүлж, архивын нэгж болгон шилжүүлэх 

-

Д.Цэцэгмаа

Ш.Ариунжаргал

Г.Баярмаа 

2,3 дугаар сард

 

3.8

Байнгын хороонд шаардлагатай мэдээллийн сан бүрдүүлэх, баяжуулах, гишүүдэд мэдээлэх 

-

Г.Баярмаа

Б.Ууганцэцэг

2,3,4 дүгээр сард

 

3.9

Гишүүд сонгогдсон тойрогтоо ажиллаж, иргэд, сонгогчидтой уулзалт, ярилцлага зохион байгуулах, санал солилцох

/тайлан мэдээг ажлын алба нэгтгэх/

-

Д.Цэцэгмаа

Ш.Ариунжаргал

Г.Баярмаа 

2,3 дугаар сард

 

 

Эдийн засгийн байнгын хорооны ажлын алба

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл