Цэс

Холбоо барих

Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай" хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх Төсвийн байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлт

2013 оны 02 дугаар сарын 07-ны  өдөр

Улаанбаатар хот


Илтгэгч нь:  Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат

                                                                                             

Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

           

            Засгийн газраас өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы 2013 оны 02 дугаар сарын 7-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд, хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн билээ.

           

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Төсвийн байнгын хороо 2013 оны 02 дугаар сарын 7-ны өдрийн хуралдаанаараа хийлээ.

           

            Байнгын хорооны хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үед Улсын Их Хурлын гишүүдийн зүгээс зарчмын зөрүүтэй санал гараагүй бөгөөд төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын саналыг Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжсэн болно.

            Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг хийсэн талаар тус Байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг хэлэлцэн, хуулийн төслийг баталж өгнө үү.

            Анхаарал тавьсанд баярлалаа.

ТӨСВИЙН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА Ц.ДАВААСҮРЭН

 

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл