Цэс

Холбоо барих

Ажлын хэсэг байгуулах тухай Төсвийн байнгын хорооны тогтоол

2013 оны 02 дугаар сарын 15-ны өдөр

Дугаар 01

Улаанбаатар  хот 



Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь заалтыг үндэслэн ТОГТООХ нь:


Нэг.Төрийн Аудитын төв байгууллагын 2012 оны санхүүгийн тайланд аудит хийх хараат бус мэргэжлийн Аудиторын талаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг дор дурдсан бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай.


Ажлын хэсгийн ахлагч:

Ё.Мөнхбаатар -Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны Ажлын албаны зөвлөх

Гишүүд:

Г.Даваажаргал -Улсын Их Хурлын Тамгын газрын Төсвийн шинжилгээний хэсгийн ахлах референт
С.Мягмардаш -Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газрын дарга
Ё.Энхсайхан -Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны ажлын албаны референт

Хоёр.Ажлын хэсгийн дүнг 2013 оны 02 дугаар сарын 21-ний дотор Төсвийн байнгын хорооны даргад танилцуулахыг Ажлын хэсэг /Ё.Мөнхбаатар/-т даалгасугай.




ТӨСВИЙН БАЙНГЫН

ХОРООНЫ ДАРГА                                      Ц.ДАВААСҮРЭН

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл