Цэс

Холбоо барих

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ, МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫ ДЭГИЙН ТУХАЙ, ХУУЛЬ, УЛСЫН ИХ ХУРЛЫН БУСАД ШИЙДВЭРИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ, ӨРГӨН МЭДҮҮЛЭХ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛИУДАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙН ХЭЛЭЛЦЭХ ЭСЭХ АСУУДЛААР ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРООНООС ГАРГАСАН САНАЛ, ДҮГНЭЛТ

2013 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр
Улаанбаатар хот
Илтгэгч нь: Улсын Их Хурлын
гишүүн Ж.Батзандан

Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын Их Хурлын гишүүн А.Бакей, Г.Батхүү, Ж.Батсуурь, Ч.Улаан нар Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Тамгын газрын дүрэм батлах тухай” тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг санаачлан боловсруулж, Монгол Улсын Их Хуралд 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн байна.

Улсын Их Хурлын хууль тогтоох үйл ажиллагааны зохион байгуулалтыг боловсронгуй болгох, Байнгын хороо, Улсын Их Хурлын гишүүдэд Улсын Их Хурлын Тамгын газрын зүгээс үзүүлэх судалгаа, шинжилгээ, лавлагааны үйлчилгээг сайжруулах, Өргөдлийн байнгын хороо Улсын Их Хуралд шинээр байгуулсантай холбогдуулан тодорхой эрх зүйн зохицуулалтуудыг хуульчлах нь зүйтэй гэсэн үндэслэлээр дээрх төслүүдийг боловсруулжээ.
Төрийн байгуулалтын байнгын хороо уг хуулийн төслүүдийг 2013 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцэж, Улсын Их Хурлын гишүүдээс төсөлтэй холбогдуулан асуулт, санал гараагүй болно.

Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжиж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлаар Төрийн байгуулалтын байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье.
Анхаарал тавьсанд баярлалаа.


ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН
БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА                                А. БАКЕЙ

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл