Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны 2013 оны 02 дугаар сарын 5-ны өдрийн хуралдаан 09.40-11.30 цаг Төрийн ордны "А" танхимд хуралдав.
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ хуралдааныг удирдаж хэлэлцэх асуудлыг ирцийн хамт танилцуулан Байнгын хорооны энэ өдрийн хуралдааныг эхлүүлэв.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангах болон барилгын салбарын талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцийн хэлэлцүүлэг/ эдийн засгийн байнгын хороотой хамтран хуралдав. Дээрхи асуудалаар санал хурааж байнгын хорооны гишүүд санал нэгтэй дэмжиж Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Батхүү танилцуулахаар болов, дараагийн асуудал Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Дээд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /эцийн хэлэлцүүлэг/ Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо дангаараа Төрийн ордны “Б” танхимд хуралдаанаа үргэлжлэв ажлын хэсэгээс гаргасан саналуудаар санал хурааж байнгын хорооны гишүүд санал нэгтэй дэмжиж Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг танилцуулахаар болж энэ өдрийн байнгын хорооны хуралдаан өндөрлөв.
НИЙГМИЙН БОДЛОГО, БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ
УХААНЫ БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА