Цэс

Холбоо барих

УЛСЫН ИХ ХУРЛЫН 2013 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ТУХАЙ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТӨСЛИЙН ТАЛААР ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРООНООС ГАРГАСАН САНАЛ, ДҮГНЭЛТ

2013 оны 02 дугаар сарын 6-ны өдөр
Улаанбаатар хот

Илтгэгч нь: Улсын Их Хурлын

гишүүн А.Бакей

Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

Улсын Их Хурлын 2013 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг Төрийн байгуулалтын байнгын хороо 2013 оны 02 дугаар сарын 6-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ.

Улсын Их Хурлын 2013 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т заасныг баримтлан Төрийн байгуулалтын байнгын хорооноос боловсрууллаа.

Төсөл санаачлагчдаас урьдчилан саналыг авахад Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 9, Байнгын хороодоос 54, Улсын Их Хурал дахь намын бүлгүүдээс 112, Улсын Их Хурлын гишүүдээс 29, Засгийн газраас 88, нийт 292 төсөл хэлэлцүүлэхээр санал ирүүлснээс 14 төслийг Улсын Их Хурлын 2013 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд тусгаад байна.

Байнгын хорооны хуралдаан дээр Улсын Их Хурлын гишүүн Ч.Сайханбилэг Газар албадан чөлөөлөх тухай хуулийн төслийг 2013 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллаас хасах саналыг гаргаж, Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд дэмжлээ.

Улсын Их Хурлын 2013 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болно.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Улсын Их Хурлын 2013 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаар Төрийн байгуулалтын байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг хэлэлцэн баталж өгөхийг Та бүхнээс хүсье.

Анхаарал тавьсанд баярлалаа.



ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН
БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА                                     А.БАКЕЙ

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл