Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2014 оны 10 дахь дугаарын тойм

Эмхэтгэлийн шинэ дугаарт, Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай Ерөнхийлөгчийн зарлигийг тус тус нийтэллээ.

Мөн дугаарт нийтлэгдсэн Засгийн газрын тогтоолоор, Үндэсний спортын Ү их наадмыг 2014 оны III улиралд багтаан орон даяар зохион байгуулахаар шийдвэрлэжээ.

Засгийн газрын өөр нэг тогтоолоор, “Шүүхийн шийдвэрээр төрийн өмчлөлд шилжүүлсэн, гаалийн байгууллагад хураагдсан түүх, соёлын дурсгалт зүйлийг соёлын өвийн сан хөмрөгт шилжүүлэх журам”-ыг баталсан байна. Үүгээр холбогдох байгууллагууд түүх, соёлын дурсгалт зүйлийг шилжүүлэн авсан буюу хураан авснаас хойш ямар хугацаанд энэ тухайгаа соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад мэдээлэх, мөн дүгнэлт гаргах, шилжүүлэх асуудлыг журамласан байна.

Эмхэтгэлд, “Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх, тэтгэврийн доод хэмжээ болон цалингийн итгэлцүүрийг шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын тогтоолыг нийтлэв..Нийгмийн даатгалын сангаас олгох болон цэргийн албан хаагчийн 200000 хүртэлх төгрөгийн тэтгэврийн хэмжээг 27000 төгрөгөөр, 600000 хүртэлх төгрөгийн тэтгэврийн хэмжээг 22 000 төгрөгөөр, түүнээс дээш тэтгэврийн хэмжээг 20 000 төгрөгөөр тус тус нэмэгдүүлэн 2014 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн тооцож олгох арга хэмжээ авахыг холбогдох сайд нарт даалгажээ.

Түүнчлэн 2014 оны 2 дугаар сарын 2-ний өдрөөс хойш шинээр тэтгэвэр тогтоолгох иргэдийн тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүрийг энэ тогтоолын хавсралтаар баталсан байна.

Эмхэтгэлийн өнөөдрийн дугаарт. Нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоосон Засгийн газрын тогтоолыг нийтэллээ.

Тогтоол ёсоор, нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг 2014 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн сард 115000 төгрөгөөр, асаргааны тэтгэмжийн хэмжээг сард 52800 төгрөгөөр тус тус тогтоон мөрдүүлэх ажээ.

Үүнээс гадна “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай, “Дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжих зарим арга хэмжээний тухай”, “Төрийн өмчит үйлдвэрийн газрыг татан буулгах тухай” Засгийн газрын тогтоолыг тус тус нийтлэв гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

2014 оны 3 дугаар сарын 10
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл