Цэс

Холбоо барих

Эдийн засгийн байнгын хорооны 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ажлын хэсгийн хуралдааны товч мэдээ

Эдийн засгийн байнгын хорооны 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ажлын хэсгийн хуралдааны товч мэдээ

Эдийн засгийн байнгын хорооноос 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр УИХ-ын гишүүн Д.Зоригтоор ахлуулан байгуулсан Валютын ханшийг тогтворжуулах, эдийн засгийн идэвхжлийг дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Байнгын хорооны тогтоолын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг 2 удаа, дэд ажлын хэсэг хэд хэдэн удаа хуралдаж “Эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх, гадаад валютын хэт өссөн ханшийг бууруулах тухай” УИХ-ын тогтооолын төслийг боловсруулж, бэлэн болгов.
Уг ажлын хэсгийн гишүүд ярилцаад уг тогтоолын төслийг Засгийн газарт хүргүүлж, Засгийн газраар өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж шийдсний дагуу ЭЗБХ-оос албан бичгээр Засгийн газарт хүргүүлэв.


ЭДИЙН ЗАСГИЙН БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл