Цэс

Холбоо барих

ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ, ТӨСВИЙН БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГА, САНХҮҮЖИЛТИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙН АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙСЭН ТАЛААР ТӨСВИЙН БАЙНГЫН ХОРООНООС ГАРГАСАН САНАЛ, ДҮГНЭЛТ

2012 оны 10 дугаар                                                                                      Улаанбаатар

сарын 17-ны  өдөр                                                                                            хот                                          

Илтгэгч нь:  Улсын Их Хурлын гишүүн

                                                            Ж.ЭРДЭНЭБАТ

 

Улсын Их Хурлын  дарга, эрхэм гишүүд ээ,

           

Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Үнэт цаас гаргах зөвшөөрөл олгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы 2012 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд, хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн билээ.

 

            Төсвийн байнгын хороо 2012 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаараа эдгээр хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

 

Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа эрх зүйн орчны хувьд Засгийн газрын нэрийн өмнөөс зээл авах буюу зөвшөөрөл олгох, Засгийн газрын үнэт цаасны болон зээлийн нөхцлийг өөрчлөх, зээл төлөх санал боловсруулах бүрэн эрх дангаараа Сангийн сайдын асуудал байгаа юм.

 

Төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор Засгийн газрын нэрийн өмнөөс зээл авах бүрэн эрхийг Санхүү, төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, харин урт хугацааны хөгжлийн хөрөнгө оруулалтын эх үүсвэр бий болгох зориулалтаар Засгийн газрын нэрийн өмнөөс зээл авах, Засгийн газрын үнэт цаасны болон зээлийн нөхцлийг өөрчлөх, зээл төлөх санал боловсруулах бүрэн эрх нь Эдийн засгийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад  байхаар зохицуулалт хийх шаардлагын үүднээс төслийг боловсруулсан байна.

 

Эдгээр хуулийн төслүүдийг нэгтгэн нэг төсөл болгож хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзэн төслийг нэгтгэн хэлэлцлээ. 

 

Төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн С.Баярцогт Эдийн засгийн хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хөрөнгө оруулалтын зорилгоор гаргасан үнэт цаасны нөхцөлийг тогтоох бүрэн эрхийг хэрэгжүүлэхдээ эргэн төлөлтийн хуваарийн талаар төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй зөвшилцөнө гэж төсөлд нэмэх, мөн төсвийн алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор гаргасан Засгийн газрын үнэт цаасны  нөхцөлийг тогтоохдоо Улсын Их Хурал тухайн жилийн төсөв, болон төсвийн тодотгол хийх үедээ холбогдох тогтоолыг хамтад нь баталж байхаар нэмж тусгах, Улсын Их Хурлын гишүүн Ч.Улаан төсвийн алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор гаргасан Засгийн газрын үнэт цаасны нөхцөлийг өөрчлөх санал боловсруулахаас гадна зээл төлөх саналыг боловсруулах гэж нэмэх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн болно.

 

Хуулийн төслүүдийн талаар тус Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг Та бүхэнд тараасан болно. 

           

Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх тус Байнгын хорооноос гаргасан санал дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү.

           

             

           

Анхаарал тавьсанд баярлалаа.

 

 ТӨСВИЙН БАЙНГЫН

                      ХОРООНЫ ДАРГА                                         Ц.ДАВААСҮРЭН

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл