Цэс

Холбоо барих

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын дэд хэсгийн 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн хуралдааны тойм

Байнгын хорооны 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 07 дугаар тогтоолоор байгуулагдсан Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлэгдсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 15.30 цагт Төрийн ордны 334 тоот өрөөнд болов.

Ажлын дэд хэсгийн хуралдаанд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам болон Хүүхдийн төлөө үндэсний газрын ажилтнууд болон тус байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх Л.Лхагвасүрэн, зөвлөх О.Баяраа, референт М.Отгон нар оролцлоо.

Ажлын дэд хэсгийн ахлагч, ахлах зөвлөх Л.Лхагвасүрэн хуралдааныг удирдан хуулийн төслийн ажлын хэсгийн ажлын явц, үр дүнгийн талаар товч мэдээлэл хийж, цаашид хийх ажлын төлөвлөгөөний талаар харилцан ярилцлаа.

Ажлын дэд хэсгийн гишүүд Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар тусгайлсан сургалтыг зохион байгуулж, хуулийн төслийн талаар гаргасан саналын томьёоллыг дахин шинэчлэн боловсруулах санал гаргаж, хуралдаанд оролцогчдын олонх нь дэмжлээ.

Ажлын дэд хэсгийн хуралдаан 16.30 цагт өндөрлөлөө.

НИЙГМИЙН БОДЛОГО, БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ

УХААНЫ БАЙНГЫН ХОРООЫН АЖЛЫН АЛБА

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл