1.Санхүүгийн зохицуулах хорооны 2015 үйл ажиллагааны тайланг хэлэлцэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдааныг 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 14.00 цагт Төрийн ордны “Г” танхимд зохион байгуулав.
Тус хуралдаанд ажлын хэсгийн ахлагч Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь болон Улсын Их Хурлын гишүүн Ц.Баярсайхан, А.Тлейхан нар болон ажлын дэд хэсгийн гишүүд оролцов.
Хуралдаанаар Байнгын хорооны 2015 оны 13 дугаар тогтоолын хэрэгжилт болон холбогдох бусад мэдээллийг бэлтгэж ажлын хэсэгт ирүүлэх талаар ажлын дэд хэсэгт үүрэг чиглэл өгөв.
2.Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Барьцаалан зээлдэх журмаар зээл олгох үйл ажиллагааны тухай болон холбогдох бусад хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдааныг 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 15.30 цагт Төрийн ордны “Их эзэн Чингис хааны” танхимд зохион байгуулав.
Тус хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч С.Дэмбэрэл, гишүүн Ж.Батсуурь нар болон ажлын дэд хэсгийн гишүүд оролцов.
Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч С.Дэмбэрэл ажлын дэд хэсгийн гишүүдээс хуулийн төслийн талаар асуулт асууж, тодруулга авч, дэд ажлын хэсэгт цаашид ажиллах талаар үүрэг, чиглэл өглөө.
3.Худалдааны тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдааныг 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 15.00 цагт Төрийн ордны “Их эзэн Чингис хааны” танхимд зохион байгуулав.
Ажлын хэсгийн ахлагч Ц.Баярсайхан ажлын дэд хэсгийн гишүүдээс хуулийн төслийн талаар асуулт асууж, ажлын хэсгийн хуралдаанд бэлтгэх талаар дэд ажлын хэсэгт үүрэг, чиглэл өглөө.
Эдийн засгийн байнгын хорооны ажлын алба.