Цэс

Холбоо барих

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдааны тойм

Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2015 оны 11 дүгээр тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндсийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоол батлагдсантай холбогдуулан батлан хамгаалах салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Төрийн ордны хуралдааны “В” танхимд 16.30 цагт эхлэв.

Дэд хэсгийн хуралдаанд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны Ажлын алба, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын алба, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газрын албан тушаалтнууд оролцов.

Хуралдаанаар Батлан хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Зэвсэгт хүчний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Цэргийн албаны тухай хуулийн төсөл, Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай төслүүдийн талаархи Ажлын хэсгийн саналыг томъёолж, ажлын дэд хэсгийн гишүүдээс асуулт асууж, хариулт авлаа. Ажлын дэд хэсгээс гаргасан саналын томъёоллыг ажлын хэсгийн хуралдаанд оруулж хэлэлцэхээр тогтож, энэ өдрийн хуралдаан 19.00 цагт өндөрлөв. 

 

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 

Ажлын алба 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл