Цэс

Холбоо барих

Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдааны тойм

Худалдааны тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдааныг 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 14.00 цагт Төрийн ордны “В” танхимд зохион байгуулав.

Тус хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Баярсайхан, гишүүн Х.Болорчулуун, Б.Гарамгайбаатар, Д.Ганхуяг, С.Дэмбэрэл А.Тлейхан, Ө.Энхтүвшин нар болон ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх багийн гишүүд оролцов.

Хуралдаанаар ажлын хэсгээс боловсруулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг хэлэлцэж, саналуудыг зарчмын хувьд дэмжээд, ажлын хэсгийн гишүүдээс гаргасан саналуудаар саналын томьёолол бэлтгэж, танилцуулахыг ажлын дэд хэсэгт үүрэг болгов.

 

Эдийн засгийн байнгын хорооны ажлын алба

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл