Цэс

Холбоо барих

БОХХААБХ-ны Ажлын хэсгийн хуралдааны тойм /Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийн/ 2016.5.10/

  Байнгын хорооны 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар 2015 оны 11 дүгээр сарын 03-ний өдрийн  Байнгын хорооны 13 дугаар тогтоолоор байгуулсан Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны холбогдох шатны  хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнээс Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Б.Бат-Эрдэнэ,  Ц.Дашдорж нарыг чөлөөлж, Улсын Их Хурлын гишүүн Д.Арвин, С.Батболд,  Ц.Оюунгэрэлийг ажлын хэсгийн гишүүнээр баталлаа. Ажлын хэсэг 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 11.00 цагт  Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд  хуралдав.

    Хуралдаанд ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг, ажлын хэсгийн гишүүн Улсын Их Хурлын гишүүн Д.Арвин, С.Батболд, Ц.Оюунгэрэл нар болон ажлын дэд хэсгийн гишүүд болох Хүнс, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд, Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын ахлах шинжээч Б.Алтанцэцэг, Мал эмнэлэг, үржлийн газрын Мал үржлийн хэлтсийн дарга Д.Батсүрэн, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн зөвлөх Б.Минжигдорж, Малын удмын сангийн Үндэсний төвийн захирал Я.Батсүх,  Монголын малчдын нэгдсэн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Мяхдадаг,  Байнгын хорооны ажлын албаны зөвлөх Б.Мөнхцэцэг, референт Ц.Рэнцэнтогтох нар оролцлоо.

    Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэг хэлэлцэх асуудлыг танилцуулснаар хуралдаан эхлэв. Хуралдаанаар дэд ажлын хэсгийн гишүүдээс  боловсруулсан бүх саналуудаар санал хурааж, ажлын хэсгийн гишүүдийн олонх дэмжсэн болно.

            Хуралдаан 12.20 цагт дуусав.

БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл