Цэс

Холбоо барих

БОХХААБХ-ны Ажлын дэд хэсгийн хуралдааны тойм /Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийн / 2016.5.02/

Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдааны тойм /2016.05.02/

            Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2015 оны 11 дүгээр сарын 03-ний өдрийн 13 дугаар тогтоолоор байгуулагдсан Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы болон Байнгын хорооны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хурал 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 14.00 цагт Төрийн ордны В танхимд хуралдав.

            Хуралдаанд ажлын дэд хэсгийн гишүүд болох Хүнс, хөдөө аж ахуйн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга А.Анунаран, ахлах мэргэжилтэн Г.Сувдаа, Мал эмнэлэг, үржлийн газрын Мал үржлийн хэлтсийн дарга Д.Батсүрэн,  Хөдөө, аж ахуйн их сургуулийн Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн Биотехнологи, үржүүлгийн тэнхимийн эрхлэгч В.Энхчимэг, Байнгын хорооны ажлын албаны зөвлөх Б.Мөнхцэцэг, референт Ц.Рэнцэнтогтох нар оролцлоо.

            Энэ өдрийн хуралдаанаар дэд ажлын хэсгийн гишүүд хуулийн төсөл дээр ажиллаж саналаа нэгтгэн, хуулийн төсөлд тусгаж болох хувилбаруудыг боловсруулж ажиллаа. 

Хуралдаан 17.30 цагт өндөрлөв.

 

БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл