Цэс

Холбоо барих

"Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн 2016 оны 30 дахь дугаарын тойм

Эмхэтгэлийн өнөөдрийн дугаарт, Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөх тухай, Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнийг томилох тухай Улсын Их Хурлын тогтоолыг тус тус нийтэллээ.

Улсын Их Хурлын тогтоолоор, Балдангийн Баатарзориг, Самдангийн Цэдэндамба нарыг Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр томилсон байна.

Мөн дугаарт нийтлэгдсэн Засгийн газрын тогтоолоор,  Гоц халдварт өвчинтэй тэмцэх бүс тогтоох, уг бүсэд мал эмнэлэг, хорио цээрийн үйл ажиллагаа явуулах журам батлаж, мал эмнэлгийн хяналтын цэгийн байршил тогтоожээ.

Журмаар, Мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх арга хэмжээг Монгол Улсын нутаг дэвсгэрт бүсчлэн хэрэгжүүлэх зорилгоор эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр тогтоосон бүс, дэд бүсэд тандалт судалгаа хийх, сэрэмжлүүлэх үйл ажиллагааг явуулах, мал эмнэлэг, хорио цээрийн арга хэмжээ хэрэгжүүлэх, эдгээр бүс, дэд бүс дэх гоц халдварт өвчингүй тайван статусыг тодорхойлон нийтэд мэдээлэх үйл ажиллагаатай холбогдон үүсэх харилцааг зохицуулсан байна.

Түүнчлэн бүс, дэд бүс байгуулах, өөрчлөх, татах буулгах, бүс, дэд бүс дэх гоц халдварт өвчний статусыг тогтоох, зарлан мэдээлэх, бүс, дэд бүсэд хэрэгжүүлэх мал эмнэлэг, хорио цээрийн арга хэмжээ зэргийг журамлажээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл