Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2014 оны 09 дэх дугаарын тойм



Өнөөдөр хэвлэгдэн гарч буй эмхэтгэлийн шинэ дугаарт, Газар хөдлөлтийг бүртгэх станц байгуулах тухай Засгийн газрын тогтоолыг нийтэллээ. Энэ тогтоолоор газар хөдлөлтийн гамшгийн аюулыг бууруулах судалгааны ажлыг эрчимжүүлэх, түүний идэвхжилийн төлөв байдал, хүчтэй голомтуудын горимыг судлах зорилгоор газар хөдлөлтийг бүртгэх байнгын ажиллагаатай станцыг Баянхонгор аймгийн Богд сум, Дундговь аймгийн Мандалговь, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод тус тус байгуулахаар болжээ.

Мөн дугаарт нийтлэгдсэн Засгийн газрын тогтоолоор, өндөрлөг байршилд спортын бэлтгэлийн төв байгуулахаар шийдвэрлэжээ. Спортын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Улаанбаатар хот орчимд далайн төвшнөөс 1450 метрээс дээш, аймаг, орон нутагт 1500-2200 метрийн өндөрлөг байршилд дотоод, гадаадын хөрөнгө оруулалтаар спортын бэлтгэлийн төв байгуулахыг дэмжив. Үүний хамт спортын бэлтгэлийн төв байгуулах тохиромжтой байршлуудыг орон нутгийн хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөнд тусган газар олгож, дэмжин ажиллахыг холбогдох албан тушаалтанд үүрэг болгож, Завхан амйгийн Отгон суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар спортын бэлтгэлийн төв байгуулах талаар санал боловсруулж Засгийн газарт танилцуулахыг холбогдох сайдад даалгасан байна.

Эмхэтгэлд Хөтөлбөр батлах тухай, Журамд өөрчлөлт оруулах тухай, Агентлаг байгуулах тухай Засгийн газрын тогтоолыг тус тус нийтэллээ.

Эмхэтгэлд нийтлэгдсэн Засгийн газрын тогтоолоор, Боомтын хөгжлийн загвар болон түүнд хамаарах давтан хэрэглэх зургийн жагсаалтыг баталжээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

2014 оны 03 дугаар сарын 03-ны өдөр
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл