Цэс

Холбоо барих

Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва ОУВС-гийн төлөөлөгчидтэй уулзлаа

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва өнөөдөр /2016.08.18/ ОУВС-гийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Нил Сакер, ОУВС-ийн Ази, Номхон далайн газрын Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Коши Матай тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа.

Төлөөлөгчид Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээний талаар санал солилцлоо хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл