Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2016 оны 31 дэх дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2016 оны 31 дугаар хэвлэгдэн гарлаа. Эмхэтгэлийн энэ удаагийн дугаарт Шүүхийн ёс зүйн хорооны гишүүний албан тушаалаас чөлөөлөх тухай, Шүүхийн ёс зүйн хорооны гишүүнийг томилох тухай, Шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай, Зарим хүмүүсийг шүүхийн шүүгчийн албан тушаалд томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг нийтэллээ.

Мөн Хувьсах зардлын дундаж норматив, санхүүжүүлэх аргачлал батлах тухай Засгийн газрын тогтоолыг нийтлэв. Уг тогтоолоор сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэхэд нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж нормативыг тооцох бүрэлдэхүүн, сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэхэд нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж нормативын хэмжээ, төрийн болон орон нутгийн өмчит ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд боловсрол эзэмшүүлэхэд нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж нормативын хэмжээг баталжээ. Түүнчлэн ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж нормативын хэмжээ, төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулийн нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж нормативын хэмжээ, сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэх, ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж нормативаар санхүүжүүлэх аргачлалыг тус тус баталсан байна. Хувьсах зардлын дундаж норматив, санхүүжүүлэх аргачлалыг “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд бүрэн эхээр нь нийтэллээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл