Цэс

Холбоо барих

ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРООНЫ 2012 ОНЫ 10 ДУГААР САРЫН 16-НЫ ӨДРИЙН АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААНЫ ТОЙМ

ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРООНЫ
2012 ОНЫ 10 ДУГААР САРЫН 16-НЫ ӨДРИЙН
АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААНЫ ТОЙМ

№ 2

Олон нийтийн радио, телевиз дээр зарим хуулийн хэрэгжилттэй танилцах ажлын хэсэг төрийн ордны “В” танхимд 16.45-17.45 цаг хүртэл хуралдаж, ажлын хэсгийн ахлагч А.Бакей удирдлаа. Хуралдаанд Н.Батцэрэг, М.Батчимэг, Г.Даваажаргал, Г.Гүнжидмаа нар оролцлоо.
Хуралдаанаар Олон нийтийн радио, телевизын тухай хуулийн хэрэгжилт, 2011 оны төсвийн гүйцэтгэл, Зар сурталчилгааны тухай хуулийн хэрэгжилт, хууль зөрчигдөж байгаа заалт дээр шалгах, төсвийн хуулийн тухайн заалттай холбогдуулаад Г.Даваажаргал, Г.Гүнжидмаа нарыг анхаарах, шалгах, Г.Чагнаадорж төсвийн гүйцэтгэл дээр анхаарах, сурталчилгааны хэсэг дээр нэг хүн нэмж өгөх, Улсын Их Хурлын гишүүд лавлагаа, мэдээлэл авсан дээр газар дээр нь очих зэргээр санал, болдлоо солилцон, ажлын хэсгийн ахлагч хуулийн ямар цоорхой байна. Юу нь болохгүй байна, зохицуулалт хийх үү гэдгийг давхар хийе гэсэн санал гарган дараагийн долоо хоногийн төлөвлөгөөнд оруулж ажиллахаар төлөвлөлт хийх тухай ярилцан хуралдаан өндөрлөсөн.

Төрийн байгуулалтын байнгын хорооны шинжээч Ч.Насанжаргал
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл