Цэс

Холбоо барих

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүд Гадаад харилцааны яамны удирдлагуудтай уулзалт хийв.

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ц.Цолмон, УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар, УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, О.Баасанхүү, Б.Болор, А.Тлейхан, Д.Оюунхорол нар 2012 оны 09 дүгээр сарын 20-ний өдрийн 11.00 цагаас Гадаад харилцааны яамны удирдлагуудтай уулзалт хийв.

Уулзалтыг нээж УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд үг хэлэв. Уулзалтыг нээж хэлсэн үгэндээ, Монгол Улсын гадаад бодлогын залгамж чанарыг хадгалах, хөгжлийн томоохон зорилтууд, ялангуяа Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Гадаад бодлогын үзэл баримтлалыг бүрэн хэрэгжүүлж ажиллахаа илэрхийлэв.

Уулзалтанд “Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлал, яамны товч танилцуулга”-ыг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Цогтсайхан, “Монгол Улсын гадаад бодлого, олон улсын харилцааны зарим асуудлаарх Монгол Улсын байр суурь” сэдвээр Гадаад харилцааны яамны Бодлого төлөвлөлт, судалгааны газрын захирал Г.Батжаргал, “Гадаад улсад амьдарч буй Монгол Улсын иргэд болон иргэд харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх асуудал”-аар Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Д.Ганхуяг нар танилцуулга хийлээ.

Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Цолмон, Б.Гарамгайбаатар, О.Баасанхүү нар асуулт асууж, хариулт авлаа. Мөн Монгол Улсын гадаад харилцааны талаарх асуудлаар УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Б.Болор, А.Тлейхан, Р.Гончигдорж нар санал хэлж, уулзалтанд оролцогсод харилцан санал солилцов.

Уулзалтын төгсгөлд УИХ-ын гишүүн, Байнгын хорооны дарга Ц.Цолмон цаашид бид хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн ажиллаж, гадаадын хөрөнгө оруулалтыг цэгцлэх, өөрийн улсад ашигтай нөхцөлөөр гэрээ хэлэлцээр хийх, гадаад орчин нөхцөл шинэчлэгдсэнтэй холбоотойгоор гадаад бодлогын үйл ажиллагааг сурталчилж ажиллахыг Гадаад харилцааны яамны удирдлагууд болон нийт ажилтнуудад хүсэн ерөөв.


АБГГБХ-ны шинжээч С.Эрдэнэчимэг
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл