Цэс

Холбоо барих

Эдийн засгийн байнгын хорооны 2013 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн ажлын хэсгийн хуралдааны тойм

2013 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 14.00 цагаас “А” танхимд Эдийн засгийн байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан “Хадгаламжийн даатгалын тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний хуульд нэмэлт оруулах тухай, Банкны хуульд нэмэлт оруулах тухай, Монголбанк /Төв банк/-ны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Хадгаламжийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслүүд/эцсийн хэлэлцүүлэг/-ийн ажлын хэсгийн хуралдаан болов.

Хуулийн төсөлтэй холбогдуулан ажлын хэсгийн хуралдааныг УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Баярсайхан даргалж, Б.Гарамгайбаатар, Х.Болорчулуун, С.Дэмбэрэл нарын гишүүд, ЭЗБХ-ны ажлын албаныхан болон холбогдох албаны хүмүүс оролцов.

Уг ажлын хэсгийн хуралдаанаар зарчмын зөрүүтэй саналын томъёололууд дээрээ ярилцаж, уг саналуудаар санал хураалган, ажлын хэсгийн гишүүдийн дэмжснээр 1дүгээр сарын 09-ны өдрийн Лхагва гаригийн Байнгын хорооны хуралдаанд оруулахаар ажлын хэсгийн гишүүд санал нэгтэйгээр шийдэцгээв.

Эдийн засгийн байнгын хорооны ажлын алба.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл