Монгол Улсын Их Хурал, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөр хамтран хэрэгжүүлж байгаа “Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь” төслийн хүрээнд хууль боловсруулах үйл явц болон төрийн байгуулалттай холбоотой хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зөвлөх сонгон шалгаруулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
Зөвлөх нь хувь хүн байх бөгөөд дараах шаардлага тавигдана.
- Хууль, эрхзүйн чиглэлээр магистр ба түүнээс дээш зэрэгтэй байх
- Хууль боловсруулах чиглэлээр 10-аас доошгүй жил ажилласан байх
- Хууль боловсруулах, хууль тогтоох тогтолцооны талаар нарийн мэдлэгтэй байх
- Төрийн байгууллагад удирдах албан тушаал хашиж байсан бол давуу тал болно.
- Гадаад хэлний өндөр мэдлэгтэй байх
- Судалгааны ажлын туршлагатай байх
- Илтгэх, тайлагнах өндөр ур чадвартай байх
Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (боловсрол, чадвар, туршлагын талаарх мэдээлэл, нотлох баримт, анкет, өмнө үзүүлж байсан ижил төстэй зөвлөх үйлчилгээний жагсаалт гэх мэт) ирүүлнэ. Мэдүүлэгт үндэслэн саналын урилга болон ажлын даалгаврыг хүргүүлэх зөвлөхүүдийн хураангуй жагсаалтыг гаргана. Мэдүүлэг бэлтгэх, ирүүлэхтэй холбогдсон зардлыг зөвлөх өөрөө хариуцна.
Сонирхсон этгээд мэдүүлгээ доор дурдсан хаягаар 2015 оны 12 дугаар сарын 18 -ны өдрийн 16.00 цагаас өмнө ирүүлнэ үү.
Улсын Их Хурлын Тамгын газар. Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг,
Төрийн ордон - 231 тоот. Лавлах утас: 51- 265212