Судалгаанд гадаадын 22 орны хууль эрх зүйн актуудын хүрээнд хуулийг албан ёсоор хэвлэн нийтлэх, хүчин төгөлдөрт тооцох эрх зүйн зохицуулалтын талаарх мэдээлэл болон Олон улсын гэрээ хэлэлцээрийг хэвлэн нийтлэх, албан ёсны орчуулгыг гүйцэтгэх хууль эрх зүйн зохицуулалтын талаарх мэдээллийг 10 орноор харьцуулан судаллаа.
Судалгаанаас үзэхэд, судалгаанд хамрагдсан 22 орноос 8 нь буюу ОХУ, Молдов, Финланд, Канад, Армен, Украйн, Герман, Австри зэрэг оронд хууль, дүрэм журмыг хэвлэн нийтлэх харилцааг зохицуулсан бие даасан хуультай байгаа бол ихэнх улс оронд Үндсэн хууль болон Парламентын тухай хууль, Парламентын дэгийн тухай хуулиар тус тус зохицуулсан байна.