Цэс

Холбоо барих

ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРООНЫ 2012 ОНЫ 10 ДУГААР САРЫН 15-НЫ ӨДРИЙН АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААНЫ ТОЙМ

ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРООНЫ
2012 ОНЫ 10 ДУГААР САРЫН 15-НЫ ӨДРИЙН
АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААНЫ ТОЙМ

№1

Төрийн байгуулалтын байнгын хорооны Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай, Хууль хүчингүй болсонд тооцох тухай, Монгол Улсын эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг 2012 оны 10 дугаар сарын 09-ний 06 тоот тогтоолоор батлагдсан анхны хурлаа хийлээ. Энэ хуралдааныг ажлын хэсгийн ахлагч М.Батчимэг ахлан, гишүүдэд Н.Батцэрэг, Г.Уянга, Ж.Алтангэрэл, Б.Галаарид, Ч.Сосормаа, М.Элбэгдорж, О.Тунгалаг, Ж.Батдэлгэр, Г.Чагнаадорж нар оролцож, санал солилцлоо. Хурал 15.30-16.30 цаг хүртэл “Г” заланд хуралдсан. Ажлын хэсгийн ахлагч М.Батчимэгээс зарим Улсын Их Хурлын гишүүд ажлын хэсэгт ирж амжаагүй учраас саналыг дараагийн хуралдаанд бичгээр авах, Тамгын газрын ажилтангуудаас саналын томъёолол бэлдэж ирэхийг үүрэг болгон хурал өндөрлөсөн болно.

Төрийн байгуулалтын байнгын хорооны шинжээч Ч.Насанжаргал
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл