Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар манай улсад айлчилж буй АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөх, Элчин сайд Жон Болтоныг хүлээн авч уулзлаа. 2019.07.01 http://www.parliament.mn/n/fgiy
Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулган эхэлснээс хойш хууль тогтоох байгууллагад итгэх олны итгэл өмнөх үеэс сэргэснийг хараат бус судалгааны “МЭК” байгууллага энэ 4 дүгээр сарын дундуур Улаанбаатар хотын оршин суугч 1070 иргэнээс санамсаргүй түүврийн аргаар судалгаа авахад тэдний дийлэнх нь хаврын ээлжит чуулган эхэлснээс хойших Улсын Их Хурлын үйл ажиллагаанд эерэг үнэлэлт өгсөн байна. http://www.parliament.mn/n/r6iy
2019 оны долдугаар сарын 01-ний өдрийн байдлаар 69 гишүүн тойрогтоо ажиллаж, иргэдийг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи мэдээллээр ханган, 40930 хүний саналыг нь авсан байна. http://www.parliament.mn/n/fkiy
Монгол Улсын Их Хурлын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан тус ажлын хэсэг хуралдаж, хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ө.Энхтүвшин, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригч, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, ажлын хэсгийн гишүүд болох Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, С.Бямбацогт, Ж.Мөнхбат, Х.Нямбаатар, Д.Оюунхорол, Л.Оюун-Эрдэнэ, Д.Солтан, Д.Тогтохсүрэн, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нар оролцлоо. 2019.07.01 http://www.parliament.mn/n/fqiy
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүн гарын үсэг зурж өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл-ийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. 2019.07.02 http://www.parliament.mn/n/f1iy
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. 2019.07.02 http://www.parliament.mn/n/f4iy
Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, З.Нарантуяа, Ж.Бат-Эрдэнэ, М.Оюунчимэг, Я.Содбаатар, Л.Мөнхбаатар нарын гишүүд Актив удирдлагын компанийн тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. 2019.07.02 http://www.parliament.mn/n/fsiy
Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны хорооны хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл-ийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, “Ерөнхийлөгчөөр ТАВИН НАС хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэж өөрчлөхийг дэмжив. 2019.07.02 http://www.parliament.mn/n/8niy
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд заасны дагуу Улсын Их Хурлын Байнгын хороодын хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэх болон чуулганы нэгдсэн хуралдаанаар төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулах журам. http://www.parliament.mn/n/gqiy
Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл-ийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. 2019.07.02 http://www.parliament.mn/n/g6iy
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын 2020 оны төсвийн төслийг хэлэлцлээ. Хуралдаанд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн, Захиргаа, санхүү үйлчилгээний хэлтсийн дарга Л.Хосбаяр, Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Ц.Борхүү нар оролцов. Дараа нь Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны төсвийн төслийг хэлэлцэв. 2019.07.02 http://www.parliament.mn/n/8giy
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй зарим саналууд дэмжигдлээ. 2019.07.03 http://parliament.mn/n/8qiy
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн 33 саналыг бичгээр томъёолж хуралдаан даргалагчид хүргүүлжээ. 2019.07.03 http://www.parliament.mn/n/8siy
ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Ардын Хурлын дарга Владимар Анатольевич Павлов тэргүүтэй депутатууд манай улсад энэ сарын 02-06-ны өдрүүдэд айлчилж байна. Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Буриадын парламентын бүлгийн дарга Н.Оюундарь ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Ардын Хурлын дарга Владимар Анатольевич Павлов тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Буриадын парламентын бүлгийн О.Баасанхүү, Н.Амарзаяа нар оролцов. 2019.07.03 http://www.parliament.mn/n/84iy
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэг бүхий Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн ажлын дэд хэсгийн ээлжит хуралдаан боллоо. Хуралдааныг Ажлын дэд хэсгийн ахлагч Монгол Улсын гавьяат хуульч Н.Лувсанжав даргалан явуулсан. 2019.07.03 http://www.parliament.mn/n/eniy
Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн асан Р.Хатанбаатараар ахлуулсан Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн ажлын хэсэг тав дахь удаагаа хуралдаж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг нэгтгэн, хэлэлцэв. 2019.07.03 http://www.parliament.mn/n/egiy
Монгол Улсын Их Хурлын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэг бүхий Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтийн ажлын дэд хэсэг Улсын Бага Хурлын гишүүн, Улсын Их Хурлын гишүүн асан Ц.Товуусүрэн ахлагчтай гишүүд зургаа дахь хуралдаанаа хийлээ. 2019.07.03 http://www.parliament.mn/n/86iy
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэг бүхий Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн дэд ажлын хэсгийн ээлжит хуралдаан боллоо. Хуралдааныг МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор О.Мөнхсайхан даргалав. 2019.07.03 http://www.parliament.mn/n/ekiy
Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэгийн санаачилгаар тус төвийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар байгуулахаар болж, энэ оны гуравдугаар сараас тендерт шалгарсан “Ванхүү” ХХК барилгын ажлыг эхлүүлэн 3 давхар олон тохилог өрөө тасалгаа бүхий барилгыг дуусган, хэдхэн хоногийн дараа улсад хүлээлгэн өгөхөд бэлэн болгожээ. 2019.07.04 http://www.parliament.mn/n/e4iy
Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн дэд дарга Б.Пүрэвдорж, УИХ-ын дэд дарга Я.Санжмятав нар Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн гишүүн Жон Хэ Сүг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. 2019.07.04 http://www.parliament.mn/n/esiy
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ОХУ-ын Буриад Улсын Ардын Хурлын дарга В.А.Павлов тэргүүтэй тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Монгол, Орос хоёр орны хамтын ажиллагаа бүхий л чиглэлээр амжилттай өрнөн хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа уулзалтын эхэнд хоёр тал санал нэгтэй тэмдэглэв. 2019.07.04 http://www.parliament.mn/n/jniy
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин ахлагчтай Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх чиг үүрэгтэйгээр Монгол Улсын Их Хурлын 2019 оны зургадугаар сарын 18-ны өдрийн 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Томъёоллын ажлын дэд хэсэг хуралдлаа. 2019.07.04 http://www.parliament.mn/n/jgiy
Улсын Их Хурлын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг үдээс хойш хуралдав. Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин ахалж, бүрэлдэхүүнд нь Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, С.Бямбацогт, Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат, Ц.Мөнх-Оргил, Х.Нямбаатар, Д.Оюунхорол, Л.Оюун-Эрдэнэ, Я.Санжмятав, Д.Солтан, Д.Тогтохсүрэн, Д.Эрдэнэбат нар болон төслийн эхийг баригч Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан ажиллаж байгаа юм. 2019.07.04 http://www.parliament.mn/n/jkiy
Үндэсний их баяр наамдыг тохиолдуулан Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлага ахмад настнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг уг арга хэмжээг Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан нээж, хэлсэн үгийнхээ эхэнд монголчуудын уламжлалт баяр цэнгэл Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Улсын Их Хурал, Тамгын газрын нэрийн өмнөөс болон хувиасаа баярын мэнд дэвшүүлэв. 2019.07.05 http://www.parliament.mn/n/j6iy
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 165 тоот захирамж гарган, Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 09 дүгээр сарын 01-ний өдрүүдэд зарлан хуралдуулахаар товлов. http://www.parliament.mn/n/j4iy
Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганыг хааж Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын хэлсэн үг 2019.07.05 http://www.parliament.mn/n/kniy
Улсын Их Хурлын 2019 оны ээлжит бус чуулган нээлтээ хийж, хуралдаан 59 гишүүнийг ирцтэйгээр эхлэв. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хэлэлцүүлэг тасралтгүй үргэлжилнэ гэсний дагуу УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулсан юм. 2019.07.05 http://parliament.mn/n/k1iy
Монголын Хуульчдын холбоо болон улстөрийн зарим намаас Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд саналаа илрүүлсэн байна. Эдгээр саналуудыг УИХ-ын дарга Г.Занданшатар Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцох үеэрээ уншиж танилцууллаа. 2019.07.05 http://parliament.mn/n/k6iy
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын хорооны хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл болон Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэгт хүргүүлсэн гэдгээ Улсын Их Хурлын дарга хэллээ. Дараа нь Улсын Их Хурлын бүх Байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтүүдийг сонсов. Төгсгөлд нь Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүдээс бичгээр гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж шийдвэрлэснээр Байнгын хорооны өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө. 2019.07.04 http://www.parliament.mn/n/msiy
УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс